Ахмадын золбоо "Нойргүй хоносон зургаан нот" хэвлэлийн бага хурал
Нийтлэгч: Б.Чимэдцэрэн Monday, April 21, 2014 | 0 Сэтгэгдэлтэй
Урин хавар ирлээ, Улаанбаатарын үдэш,,
Талын Монгол айл, Сэхүүн салхи, Хэрвээ чи дарс байсан бол, 40 мянгатын
блюз, Хослон дуулъя, Хайрын минь чи сонс, Төрсөн өдрийн мэнд хүргэе, Сар
шиг холын нутаг, Догь байгаа биз, Сөгнөгөрийн гол, Сүүн цагаан хурим,
Хэн юм бэ, Шинэ жилийн шөнө сайхнаа, Зүүд, Бүжээрэй, Дандаа чамайг
хайрлаж явъя, Би монгол хүн,
Харийн нутаг, Амин хайрын эх орон, Тэр намайг дурсдаг болов уу, Зүрхэнд гэрэлтэх од, Хийморь тэтгэсэн Улаанбаатар, Гацуурхан, Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе
зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг зохиосон хүмүүс бол мэдээж "Ахмадын золбоо" хамтлагийн уран бүтээлчид юм.
Харийн нутаг, Амин хайрын эх орон, Тэр намайг дурсдаг болов уу, Зүрхэнд гэрэлтэх од, Хийморь тэтгэсэн Улаанбаатар, Гацуурхан, Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе
зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг зохиосон хүмүүс бол мэдээж "Ахмадын золбоо" хамтлагийн уран бүтээлчид юм.
Хөгжмөөр хөглөгддөг онцлогтой ард түмний хүсэлтээр, хөгжмийн урлаг тэр
дундаа рок попын үүсгэн байгуулагчдын нэгэн үеийнхэн нэгдэн, "Ахмадын золбоо"
хамтлагийг байгуулж олон олон жил ард түмний сэтгэл зүрхийг уярааж,
уйлуулж, дурлуулж яваа, Монголын шилдэг зургаан хөгжмийн зохиолчийн 3000
гаруй дуунуудаас шилэгдэн сонгогдсон дуу хөгжмийн тоглолтыг сонсогч,
үзэгчиддээ зориулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү тоглолтыг
мэргэжлийн түвшинд, үзэгч олондоо шинэ содон сонингоор дүүрэн байлгахаар
дуу хөгжим, гэрэл, техникийн хангамж үйлчилгээ эрхэлдэг Tотал мюзик
компани, зохион байгуулалт тоглолтын ерөнхий найруулга дээр Жи
энтертэйнмент компани ажиллаж байна.
Инээмсэглэл хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн ерөнхий захирал, Монгол улсын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн МУУГЗ Лхагвадоржийн Балхжав, Өргөө хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол улсын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Ишжамцын Болоож, Хөх тэнгэр хамтлагийн даралтат хөгжимчин, Хилийн цэргийн дэд хурандаа, Монгол улсын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн МУУГЗ Гомбосүрэнгийн Энхбаяр, Хөх тэнгэр, Инээмсэглэл, Black & White хамтлагийн даралтат хөгжимчин, Монгол улсын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн МУУГЗ Гэсэржавын Пүрэвдорж, Рок поп, пентатоник академийн ерөнхийлөгч, Инээмсэглэл хамтлагийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн МУСГЗ Балчинжавын Долгион, Соёл эрдэнэ хамтлагийн ахлагч, аргил гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн МУСГЗ Гончигийн Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй "Ахмадын золбоо" хамтлагийн "Нойргүй хоносон зургаан нот" тоглолт 2014 оны 05 сарын 3,4-ний өдрүүдэд UB Palace-ийн концертын их танхимд 19:00 цагаас болох юм.

МУСГЗ Б. Долгион: 2001 онд бид МУГЖ дуучин Б.Сарантуяагын төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барих гээд хоорондоо тайзны ард инээлдэж байгаад “Ахмадын золбоо”
гэж өөрсдийгөө нэрлээд гарч байсан. Түүнээс хойш энэ нэрээр явж байна.
Бид бүгд сайхан найзууд, уран бүтээлийн андууд тоглолтын нэрний хувьд
нойргүй хоносон 6 хөгжмийн зохиолч, 6-н сайн найз, 6-н хөгжмийн
зохиолчоос нойр хоолгүй сууж гарч байсан бүтээл гэдэг утгаар “Нойргүй
хоносон зургаан нот” гэж нэрлэсэн юм.
МУУГЗ Л.Балхжав: Бид бүхнийг хамгийн ихээр дэмжиж энэ үйл явдлыг санаачилсан хүмүүс бол Жи энтертайнментийн Ганболд , тотал мюзикийн Од-Эрдэнэ
хоёр юм. Энэ хоёрдоо маш их баярлаж байгаа. Бид бол оюутны найзууд,
хөгжим бүжгийн хамтлагуудад хамт байсан, хэвлэл мэдээллийн салбарт хамт
ажилласан гээд насаараа хамт байгаа найзууд. Энэ тоглолт бол бид бүхний
бөгөөд үзэгч түмэндээ хүндэтгэл үзүүлж байгаа хүндэтгэлийн тоглолт юм.
Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: 8803-2994 дугаараар аваарай


0 Сэтгэгдэлтэй for "Ахмадын золбоо "Нойргүй хоносон зургаан нот" хэвлэлийн бага хурал"
Leave a reply